
Спортын үр шимээр бусдадаа үлгэр дууриал болж буй залуусыг уншигч танаа танилцуулж эхлээд байна.
Энэ удаагийн дугаарт ОУХМ Г.Жамцын товч танилцуулгыг хүргэе.
“Мустанг центр”, “Мон-Алтиус” БТДС, “Perfect body” клубын тамирчин, Биеийн тамир спортын тэргvvний ажилтан, Олон улсын хэмжээний мастер, Азийн аваргын хvрэл, Дэлхийн аваргын мөнгөн медальт Г.Жамц нь Говь-Алтай аймгийн Төгрөг суманд төрсөн.
1998 онд "Мон-Алтиус" биеийн тамирын дээд сургуульд элсэж орсон цагаас бодибилдингийн спортыг сонирхож эхэлжээ. Хоёрдугаар курст байх үеэсээ "Мустанг" клубт дасгал сургуулилтаа хийж, сургуулиа төгссөнөөс хойш тууштай хичээллэх болсон байна.
Анх "Мустанг" клубийн нэг жилийн ойн нэрэмжит тэмцээнд, Н.Баясгалан дасгалжуулагчтай оролцжээ. Түүнээс хойш "Оюутан мистер", "Зэвсэгт хүчний аварга", УАШТ-үүдэд тасралтгүй оролцсон буй.
2002 оноос эхлэн багш, дасгалжуулагчийн ажлыг хийж эхэлсэн. Багштайгаа хамтарч, багшийнхаа фитнесийг ажиллуулж байх үедээ өөрийн гэсэн фитнес клубтай болох хүсэлдээ хөтлөгдөн 2012 онд найзтайгаа хамтарч, “Perfect body” фитнес клубыг байгуулсан байна. Өнгөрсөн жилээс салбар төвөө ажиллуулж эхэлжээ.
Амжилтын товчоон: УАШТ-ээс
2010 он 70кг мөнгө
2011онд 65 д тэргүүн байр
2012 онд 70- д тэргүүн байр
2013 онд 75-д мөнгө
2014 онд 70-д мөнгө
2015 онд 70-д мөнгө
2016 онд 80-д хүрэл
2017 онд 70-д мөнгө
2018онд 75-д мөнгө
2019онд 75-д тэргүүн байранд
2018 онд “Power cup-2018” Classic бодибилдингийн ангилалд мөнгө медаль хүртсэн.
Олон улсын тэмцээн
2014 онд Азийн аваргын хүрэл
2014 онд Дэлхийн аваргын мөнгө
2015 онд азийн аваргын хүрэл
2016 онд азийн аваргын 4-р байр
2016 онд Дэлхийн аваргын хүрэл
2017 онд азийн аваргын хүрэл
2017 онд дэлхийн аваргын 4-р байр
2018 онд
1. “Colorful Danxia Cup-2018” олон улсын нээлттэй тэмцээн бодибилдинг 80кг-мөнгөн медаль
2. Дундад Монгол хоёр улсын найрамдал нөхөрлөлийн хоёрдугаар тэмцээн бодибилдинг 80кг мөнгөн медаль.
3. "Global Classic-2018" олон улсын нээлттэй тэмцээн бодибилдинг 80кг-мөнгөн медаль
4. "Mr.Olympia Pro Qualifier Japan-2018" Бодибилдинг 80кг мөнгөн медаль
5. "China Mobile Cup Professional bodybuilding diamond league" олон улсын нээлттэй тэмцээн Бодибилдинг 80кг мөнгөн медаль, Про ангилал- тусгай байр
6. WBPF China Mobile Cup professional bodybuilding diamond league China pro classic 2018.12.09
80кг жинд тэргүүн байр
Про ангилалдаа 5-р байр.











“Perfect body” клубын тамирчин Г.Жамц | ||
Үзсэн: 2430 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.