
Монголчууд эртнээс гурван хүү төрүүлсэн эхийг “Дархан бэр” хэмээн өргөмжилдөг. Ийнхүү түүнийг хадам эцгийн дайтай хүндэлж, бусад бэрүүдээс өмнө үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлэх, гэр бүлийн шийдвэр гаргах үйлд голлох байр суурийг эзлэх эрхтэй хэмээн үздэг.
Харин хожмоо одон хүртэл гардуулж, эх үрсийн баярыг угтан энгэрт нь зүүдэг болсон. Мөн “Алдарт эх”-ийн 1, 2 дугаар одонг ч гардуулуж буй.
Энэ оны эх үрсийн баярыг тохиолдуулж өчигдөр зарим ээжид дархан бэрийн одон зүүсний нэг нь олны танил бүсгүйчүүдээс дуучин Б.Халиун байлаа. Тэрбээр энэ тухайгаа фэйсбүүк хуудасдаа “Билэгт сайн өдөр дархан бэрийн одон гардсандаа баяртай байна” хэмээн бичжээ. Үүнийг гардахад түүний гэр бүлийн хүн болох дуучин О.Анхбаяр байлцжээ.
Сонирхуулахад, дээрх цол тэмдгүүдийг маргааш буюу зургаадугаар сарын 1-нд нийслэл, орон нутгийн 1000 гаруй ээжид гардуулах юм байна.
Зохион байгуулагчдын хувьд эх хүнийг хүндэлж, хүү, охин гэдгээр нь ялгаварлан гадуурхахгүй байх үүднээс Хатан бэр гэдэг цол тэмдгийг олгож байхаар болжээ.
Дуучин Б.Халуин дархан бэр болжээ | ||
Үзсэн: 1000 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.