Шууд Chart

Энэ онд "Хүүхэд хөгжил, хамгаалал"-ын зургаан төв барина

2014-02-19 12:03:12

Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын сайд өнөөдөр Засгийн газрын “11 11 төв”-д ажиллалаа. Тус яамны зүгээс энэ онд нийслэлийн хэмжээнд Хүүхэд хөгжил, хамгааллын нийт зургаан төвийг барихаар төлөвлөжээ. Дээрх төвүүдийг Засгийн газраас олгодог хүүхдийн мөнгөнөөс хэмнэсэн хөрөнгөөр барих аж. Өнгөрсөн онд хэмнэсэн 5.4 тэрбум төгрөгөөр энэ онд баригдах зургаан төвийг санхүүжүүлэх юм байна.

Хүүхэд хөгжил, хамгааллын төвүүд нь нийслэл дэх хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эрхийг хамгаалах, тэдэнд чиглэсэн зорилтот үйл ажиллагаа явуулах мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй гэр бүлд чиглэсэн үйл ажиллагаа явуулах ажээ. Эхний ээлжинд дээрх төвүүдийг барьж байгуулсны дараа хүүхдүүдтэй ажиллах боловсон хүчнийг гадаадад бэлтгэх талаар төлөвлөж байгаа талаар С.Эрдэнэ сайд хэллээ.
Цаашид хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн асуудлыг нарийвчлан анхаарч хөгжлийн бэрхшээлтэй гэсэн нэршлийг нь өөрчлөхөөс эхлээд олон шат дамжлагатай үйл ажиллагааг хэрэгжүүлнэ гэдгийг онцлов.
Нийтэлсэн: О.Энхмаа

Энэ онд "Хүүхэд хөгжил, хамгаалал"-ын зургаан төв барина   
Үзсэн: 905 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй