
Ази номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбоо /ABU/ гишүүн телевизүүдээрээ дамжуулж 2002 оноос эхлэн олон улсын роботын тэмцээнийг зохион байгуулсаар ирсэн.
18 дахь удаагийн “ABU Робокон-2019” тэмцээнийг Монгол Улсад анх удаа МҮОНРТ зохион байгуулах гэж байгаатай холбогдуулж, 20 гаруй орны баг тамирчинд хөтөч хийх, тэмцээний зохион байгуулалтад оролцох гадаад хэлний мэдлэгтэй сайн дурын оюутан, залуусыг төслийн багт авах гэнэ.
Оролцохыг хүссэн залууст Англи, Орос, Хятад, Араб, Хинди, Кмеэр, Малай, Тай, Перс, Балба, Урдү, Синхал, Тамил, Вьетнам, Япон хэлний аль нэгнээр нь маш сайн ярьдаг. Хувийн зохион байгуулалт сайтай, цаг сайн баримталдаг. Сайн дурын ажил хийх чин хүсэлтэй, эерэг зөв хандлага, идэвх санаачлагтай байх шаардлага тавьж байна.
Бүртгэл СV–гээ aburobocon2019@mnb.mn хаягаар ирэх зургадугаар сарын 25 хүртэл явагдах аж.
“ABU Робокон-2019” тэмцээний үеэр хамтран ажиллах сайн дурын залуусыг бүртгэж байна | ||
Үзсэн: 1002 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.