Шууд Chart

Хүний эрхийн гэрээний хэрэгжилтийг сайжруулах сургалт болж байна

2019-05-31 17:25:30

Гадаад харилцааны яам, Хууль зүй, дотоод хэргийн яамнаас НҮБ-ын Хүний эрхийн Дээд Комиссарын албатай хамтран “Олон улсын хүний эрхийн механизмд тайлагнах, үндэсний зөвлөмжийн хэрэгжилтийг хянах мэдээллийн сан” сургалт семинарыг тавдугаар сарын 30-31-ний өдөр ГХЯ-нд зохион байгуулж байна.

Засгийн газар Монгол Улс дахь хүний эрхийн төлөв байдлын үндэсний гурав дахь удаагийн тайланг 2020 онд НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөр хэлэлцүүлэхээс гадна, Арьс өнгөөр алагчлах үзлийн бүх хэлбэрийг устгах тухай конвенц, Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай конвенц, Хүчээр алга болгохоос бүх хүнийг хамгаалах тухай олон улсын конвенц болон Эрүүдэн шүүхийн эсрэг конвенц, мөн Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцийн хэрэгжилтийн ээлжит тайланг 2019, 2020 онд гэрээний хороонд хүргүүлэх, хэлэлцүүлэхээр ажиллаж байгаа юм. Энэ үед гэрээний хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулах, тайлан боловсруулах чиг үүрэгтэй яам, агентлагын албан хаагчдын чадавхийг бэхжүүлэхэд сургалтын зорилго чиглэж байна.

Сургалтын хүрээнд олон улсын хүний эрхийн механизм, хүний эрхийн төлөв байдлын үндэсний тайлан боловсруулах, гэрээний байгууллагад тайлагнах үйл ажиллагаа болон үндэсний зөвлөмжийн хэрэгжилтийг хянах мэдээллийн сангийн талаар агуулга, арга зүйн мэдлэг авч, дадлага ажил гүйцэтгэнэ.

Энэ сургалт олон улсын хүний эрхийн гэрээний байгууллагаас өгсөн зөвлөмжийн хэрэгжилтийг хангах хүрээнд салбар хоорондын уялдаа зохицуулалтыг сайжруулахад ач холбогдолтой болно гэж үзэж байна.


Хүний эрхийн гэрээний хэрэгжилтийг сайжруулах сургалт болж байна  
Үзсэн: 617 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй