Шууд Chart

Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан

2019-06-01 08:06:45

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орж, ихэнх нутгаар салхи шуургатай байна.

2019 оны 06 дугаар сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хагаст баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 17-22 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Дарьгангын тал нутгаар 25-30 хэм, бусад нутгаар 21-26 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Үдээс хойш бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. 20-22 хэм дулаан байна. Оройдоо сэрүүснэ.

2019 оны 06 дугаар сарын 02-ноос 06 дугаар сарын 07-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

2-нд баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн бороо, 3-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 4-нд нутгийн зүүн хагаст, 5-нд зүүн аймгуудын нутгаар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи 2-нд зарим газраар, 3-нд ихэнх нутгаар, 4-нд төв, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 5-нд зүүн аймгуудын нутгаар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. 3-нд нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, өдөртөө 12-17 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 20-25 хэм, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан байна.


Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан  
Үзсэн: 704 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй