Шууд Chart

Өнөө маргаашдаа нутгийн зүүн хэсгээр бороо орж, сэрүүснэ

2019-06-01 15:21:37

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа нутгийн зүүн хэсгээр  бороо орж, сэрүүснэ.

2019 оны 06 дугаар сарын 01-ний 20 цагаас 06 дугаар сарын 02-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө нутгийн хойд  хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр, өдөртөө зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 14-19 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 25-30 хэм, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр, өдөртөө Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, шөнөдөө нутгийн зүүн хэсгээр секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 13-18 хэм, бусад нутгаар шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 18-23 хэм  дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо шивэрнэ. Өдөртөө бороо орохгүй. Салхи  өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр. Шөнөдөө 6-8 хэм, өдөртөө 17-19 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:  Үүлшинэ. Нутгийн зүүн хэсгээр бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүсч шороон шуурга шуурна. Дундговийн нутгаар шөнөдөө 5-10 хэм, бусад нутгаар 9-14 хэм, өдөртөө бүх нутгаар 20-25 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө бороо шивэрнэ. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 4-6 хэм, өдөртөө 18-20 хэм дулаан байна.

2019 оны 06 дугаар сарын 03-наас 06 дугаар сарын 07-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

3-нд нутгийн төв хэсгээр, 4-нд нутгийн зүүн хагаст, 5-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 6-нд зүүн аймгуудын нутгаар бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи 3-нд ихэнх нутгаар, 4-нд төв, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 5-нд зүүн аймгуудын нутгаар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. 3-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 12-17 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 21-26 хэм, бусад нутгаар шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан байна.


Өнөө маргаашдаа нутгийн зүүн хэсгээр бороо орж, сэрүүснэ  
Үзсэн: 1106 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй