Шууд Chart

Өнөө маргаашдаа баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр бороо орж, сэрүүснэ

2019-06-02 15:02:06

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр бороо орж, сэрүүснэ.

2019 оны 06-р сарын 02-ны 12-18 цаг хүртэлх цаг агаагрын мэдээ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 17-19 хэм дулаан байна.


2019 оны 06 дугаар сарын 02-ны 20 цагаас 06 дугаар сарын 03-ны 20 цаг

хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө үүлэрхэг, нутгийн хойд хэсгээр бороо орно. Өдөртөө үүл багасна, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 12-17 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 25-30 хэм, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, өдөртөө зарим газраар бороо орно. Салхи шөнөдөө баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө баруун хойш эргэж зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 10-15 хэм, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө Хэнтэйн уулархаг нутгаар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 21-26 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи шөнөдөө зүүн хойноос, өдөртөө зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 5-7 хэм, өдөртөө 23-25 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 25-30 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи шөнөдөө баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө баруун хойш эргэж зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 7-9 хэм, өдөртөө 21-23 хэм дулаан байна.


 2019 оны 06 дугаар сарын 04-нөөс 06 дугаар сарын 08-ныг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

4-нд нутгийн зүүн хойд хэсгээр, 5,6-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 7-нд зүүн аймгуудын нутгаар бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи 4-нд нутгийн зүүн хэсгээр, 6-нд зүүн аймгуудын нутгаар, 7-нд баруун болон зүүн аймгуудын нутгаар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 12-17 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 21-26 хэм, бусад нутгаар шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан байна. 6-нд нутгийн баруун хэсгээр, 7- нд ихэнх нутгаар дулаарна.


Өнөө маргаашдаа баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр бороо орж, сэрүүснэ   
Үзсэн: 932 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй