
Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Э.Амартүвшин Испанийн нэрт дуурийн дуучин, маэстро Пласидо Доминготой хамтран тоглох нь ээ.
Тодруулбал, ирэх арванхоёрдугаар сарын 14,16-нд Испанийн хатан хаан Р.Софиягийн нэрэмжит Валенсиа дуурийн театрын тайзнаа Ж.Вердийн “Набуко” дуурьт тоглох гэнэ.
Э.Амартүвшингийн хувьд тун удахгүй Италийн хамгийн эртний тайз болох Веронагийн задгай театрын тайзнаа Испанийн дуурийн дуучин Пласидо Домингогийн дуурийн урлагт хүчин зүтгэсэн 50 жилийн ойн томоохон арга хэмжээнд оролцох юм байна.
Энэ сарын 21-нд болох дээрх арга хэмжээнд дэлхийн дуурийн урлагийн ноён оргил Пласидо Доминго, Анна Нетребко зэрэг дуурийн одод оролцох бөгөөд дэлхийн шилдэг 80 дуурийн гоцлол дуучид гурван сарын турш чуулах ажээ.
Э.Амартүвшин Испанийн нэрт дуурийн дуучин Пласидо Доминготой хамтарна | ||
Үзсэн: 645 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.