Шууд Chart

“Dejа vu” уран сайхны кино энэ сарын 7-нд нээлтээ хийнэ

2019-06-03 12:48:41

“Mogul pictures” Хонг Конгийн “Lesmoda pictures”-ийн хамтарсан хоёр дахь уран бүтээл болох “Dejа vu” уран сайхны кино энэ сарын 7-нд нээлтээ хийнэ.

Уг киноны зохиолыг найруулагч Б.Чингүүн бичсэн ба хүн болгонд тухайн үйл явдал өмнө нь болж байсан мэт санагддаг тэрхүү “давхар мэдрэмж”- ийн тухай судалгаа, шинжлэх ухааны баримтан дээр тулгуурлан дэлгэцнээ буулгажээ.

“Dejа vu- Дэжа вү” кинонд Э.Батнямбуу, Ш.Батбаяр, Н.Нархажид, Б.Хунцэнгүүн, О.Самданпүрэв, М.Золжаргал, Ц.Мичидмаа, Э.Энхсарнай нарын уран бүтээлчид тогложээ. Уран зөгнөлт, адал явдалт “Deju vu- Дэжа вү” кино нь өвөрмөц зураг авалт, дуу шууны гайхамшгаар үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөж, Монголын кино урлагт хувьсал хийх цоо шинэ мэдрэмж өгөх аж.

Тус киноны уран бүтээлчид ирэх зургадугаар сард Монгол Улсдаа албан ёсны нээлтээ хийсний дараагаар ирэх намар Хятад болон Хонг Конг улсад нээлтээ хийхээр төлөвлөж байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Dejа vu” уран сайхны кино энэ сарын 7-нд нээлтээ хийнэ  
Үзсэн: 1203 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй