
Төв аймгийн Баяндэлгэр сумын харьяат, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпийн алтан медальт Э.Бадар-Ууган 1985 оны зургадугаар сарын 3-нд буюу энэ өдөр Улаанбаатар хотод төржээ.
Нийслэлийн 97 дугаар дунд сургуулийг төгссөн тэрбээр өдгө МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байна.
Боксын спортоор 1998 оноос эхлэн хичээллэсэн. Боксын 54 кг-ын жинд тоглодог байсан. Тэрбээр өнөөдөр ээжийнхээ ажил дээр очиж хүндэтгэл үзүүлжээ.
Амжилтын товчоон
- 2008 онд Олимпод анх удаагаа оролцож Монголын түүхэнд анх удаа боксын төрлөөр Олимпийн алтан медаль авлаа.
- 2007 онд АНУ-ын Чикаго хотод болсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль авсан.
- 2007 оны Ази тивийн аварга
- 2007 оны улсын аварга
- 2006 оны Оюутны дэлхийн аварга
- Доха-2006 Азийн наадмын хүрэл медальт
- Герман улсад болдог Химийн цом тэмцээний аварга
- Туркийн Ахмад Комертийн нэрэмжит тэмцээний аварга
- Чехийн Усти-над-Лабем хотод болдог олон улсын тэмцээний мөнгөн медальт.
- 2007, 2008 оны Монголын шилдэг тамирчин
- 2008 оны дэлхийн шилдэг эрэгтэй боксчноор шалгарсан.


Олимпийн аварга Э.Бадар-Ууганы төрсөн өдөр өнөөдөр тохиож байна | ||
Үзсэн: 1363 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.