Шууд Chart

Дэлхий дээрх өвөрмөц адуу

2019-06-04 13:21:21

Зарим адуу хөдөө аж ахуйн зориулалтаар буюу уналга, хэрэглээнд ашиглагддаг. Харин бусад нь спортод, гоёлд, гэрийн тэжээмэл гэх мэт төрөлд хуваагдана. Нэг ёсондоо баячуудын зугаа цэнгэлд зориулагдана гэсэн үг.

Ийнхүү дараах морьдыг танилцуулья.

Шилдэг омгийн адуу

Энэ морь нь дунд зайнд уралдах чадвартай. XVII зуунд Түвдийн омог нь Барби, Туркоман, Арабын адууны үүлдрийн холимог угшилтай гэсэн үг. Эдгээр адуу нь туранхай, өндөр, хүчирхэг хөлтэй аж.

Дэлхий дээрх хамгийн хурдан адуу 

Энэ бол дэлхий дээрх хамгийн хурдан адуу. Уг морины дундад хурд нь цагт доод тал нь 55 миль хүрэх чадвартай. Мөн хамгийн том үүлдрийн бүртгэлтэй. Тодруулбал одоогоор гурван сая орчим морь бүртгэгдсэн аж. Тэд том биетэй хэдий ч булчингийн бүтэц нь өвөрмөц учир уралдхад огтхон ч төвөг учирдаггүй. Мөн богино зайнд маш огцом эргэх чадвартай. Тэднийг уралдуулахаас гадна аялалд унадаг.

Араб адуу

Арабын адуу нь уламжлалт уралдаан тэмцээнд оролцдогоороо онцлогтойгоос гадна өнөө үед дэлхий дээрх бусад адуутай харьцуулахад тэсвэр тэвчээрээр тэргүүлдэг. Мөн холын зайнд уралдах тусмаа бусад үүлдрийн өрсөлдөгчөөсөө давуу талтай. Зан байдлын хувьд нөхөрсөг, тайван. Нэмж хэлэхэд Арабчууд бусад адууны үүлдрээ байнга сайжруулсаар байна.

Тэдний гол хүч нь сэрвээ, зоо хоёрт нь байдаг

Энэ адуу нь мөн л хамгийн хурдан морины үүлдрийнх юм. Багаас нь тусгайлан бэлтгэх нь ч бий. Бэлтгэл нь ханасан гэж үзсэн үедээ тэрэгтэй болон ганцаарчилсан уралдаан, зугаа цэнгэлд ашигладаг. Ер нь өрсөлдөх гэж төрсөн хүлэг гэж хэлж боло. Мөн тэднийг маш их эрсдэл хүлээж байдаг. Тэдний гол хүч нь сэрвээ, зоо хоёрт нь байдаг. Тиймээс хөдөө аж ахуйн зориулалтаар ашиглахад тохиромжтой ч гэж үзэх нь бий.

Appaloosa

Өвөрмөц, содон зүстэй энэхүү адуу нь мөн л дэлхийн хамгийн хурдан морины нэгт зүй ёсоор бичигддэг. Түүхийг нь судлавал өмнө нь дайнд болон ан агнуурын зорилгоор ашигладаг байжээ. Ачаалал даах чадвартай ч гэж үнэлдэг. Гэвч 1877 онд Nez Perce-ийн дайны дараа энэ адууны үүлдрийг бараг устаж үгүй болгосон. Гэвч уг үүлдрийн бүртгэлийг 1938 онд дахин үүсгэн үржүүлэхийн тулд Араб адуутай цус сэлбэсэн гэдэг.

Андалуз

Цэвэр Испани морь гэж нэрлэгддэг энэ үүлдрийн адуу XV зууны үеэс үүсэлтэй. Эдгээр адуу нь ухаантай, хүчтэй, өтгөн дэл сүүлтэй. Тэд тийм ч хурдан биш ч хүч чадлаараа бусад үүлдрийн морьтой харьцуулашгүй. Тэсвэл тэвчээр ч хангалттай. Хүзүү нь бүдүүн хэрнээ урт.

Америкийн бяцхан морь

Хэдийгээр энэ үүлдрийн адуу бие жижигтэй ч гэсэн хүчирхэг, хурдан, ухаалаг аж. XIX зууны сүүлчээр энэ үүлдэрийн адууг хөдөө аж ахуйн хөнгөн ажилд ашигладаг байсан гэх нь бий. 1978 онд АНУ-ын бяцхан морин холбоо нь жинхэнэ бяцхан хүлгийг дэмжих, уг адууны үүлдрийн стандартыг бий болгоход туслах зорилгоор байгуулагджээ.

Акал-Тээ

Энэхүү гоёмсог морь дэлхийд хамгийн алдартай үүлдрийнх. Холоос харахад яг л металлаар хийгдсэн мэт. Гэхдээ энэ үүлдрийн адууны хурдыг тооцоолж болохгүй. Учир нь бусад адуу шиг жигд хурдалдаггүй. Нэг үгээр хэлэхэд биеийн хүчээ нөөмхэй. Сэтгэлзүй нь өндөр байвал ямар ч хурдыг гаргаж болдог бол тогтворгүй үед явган хүнд гүйцэгдэхээр хэмжээний давхилтай. Биеийн галбир нь өндөр, туранхай, хүч ихтэй. Гэвч спортын төрлөөр гаршуулна гэвэл сансаны гарз. Гэхдээ маш ухаалаг учир шоу үзүүлбэр, элдэв гоёлд ашиглавал тохиромжтой.

600 орчим жилийн түүхтэй адуу

Хэдийгээр энэ үүлдрийн адуу өмнөд Германаас олдохоо байсан ч 600 орчим жилийн түүхтэй юм. Гэвч 1980-аад оны эхэн үед дэлхий дээр 160 орчим л үлдсэн гэсэн судалгаа бий. Тэдний бараан зүс, зузаан арьс, нарийн ширхэгтэй дэл сүүл нь улам өвөрмөц харагдуулна. Мөн нэг сайн тал нь эзнийхээ үйл хөдлөлөөс зөрүүдэлдэггүй салхилга баттай, зан аашийн хувьд тайван.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Дэлхий дээрх өвөрмөц адуу  
Үзсэн: 7704 Mongolian National Broadcaster  

Бидэнтэй нэгдээрэй