Шууд Chart

Авто худалдааны цогцолбор барих асуудлыг маргааш шийднэ

2014-02-19 16:46:36

Маргааш Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчид хуралдаж Авто худалдааны цогцолбор орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар байгуулж, дүрмийг батлах тухай, Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай зэрэг асуудлыг хэлэлцэхээр болжээ. 

Мөн маргааш нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан болох ба хуралдаанаар Улаанбаатар хотод баригдаж буй барилга, байгууламж, авто замын мэдээлэл өгөх аппликейшн, хороодыг нийслэлийн нэгдсэн сүлжээнд холбох ажлын талаар, дүүргийн Засаг дарга нараас нийслэлийн удирдлагад тавьсан UB TOWN, WIZARD ХХК-НЫ бохир усны шугамын асуудлын талаар хэлэлцэх юм байна.

Нийтэлсэн: О.Энхмаа

Авто худалдааны цогцолбор барих асуудлыг маргааш шийднэ  
Үзсэн: 954 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй