Шууд Chart

Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн захирал Л.Алтанцэцэг "Алтан од" одонгоор шагнагдлаа

2019-06-05 09:07:19

Монголын үндэсний олимпийн хороо /МҮОХ/-ны тэргүүн дээд шагнал "Алтан од" одонгоор Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн захирал, Шинжлэх ухааны доктор, профессор Л.Алтанцэцэгийг шагналаа.

Шагналыг МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг, гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Ч.Амарсанаа нар тус сургуулийн эрдмийн баярыг тохиолдуулан гардуулж, оюутан төгсөгчид, багш хамт олонд баяр хүргэв.

"Алтан од" одон нь МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийн хурлаар шийдвэрлэн олгогддог бөгөөд, Олон улсын олимпийн хороонд бүртгэлтэй шагнал юм.

Өдгөө спорт, олимпийн хөдөлгөөнд үнэтэй хувь нэмэр оруулсан 79 зүтгэлтэн тус одонг хүртжээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн захирал Л.Алтанцэцэг "Алтан од" одонгоор шагнагдлаа   
Үзсэн: 661 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй