Шууд Chart

"Алтан хальс" олон улсын кино наадам үргэлжилж байна

2019-06-05 09:26:28

Монголын кино институтын долоо дахь жилдээ зохиогдож буй "Алтан хальс" олон улсын кино наадам "iCinema" кино театрт үргэлжилж байна.

Монголын кино институтын баг хамт олон энэ жилийн "Алтан хальс" наадмаар дэлхийн шилдэг бүрэн хэмжээний кино, уралдаант хэсгийн богино бүтээлийн хамт хүргэж буй.

Эдгээр кино нь уран бүтээлчдэд бүтээн туурвих урам зориг өгч, үзэгчдэд гоо зүйн таашаал олгох нь гарцаагүй. Үүнээс гадна кино наадмын хүрээнд нэр хүндтэй найруулагчдын мастер класс үнэ төлбөргүй зохиогдож байна.

Арга хэмжээ энэ сарын 8-нд өндөрлөнө.  

"Алтан хальс" олон улсын кино наадмын хөтөлбөртэй танилцана уу.

Лхагва гараг, зургадугаар сарын 5

14:00 Мастер класс: Хятад найруулагч Ван Чюанань [үнэ төлбөргүй]

16:00 Миний биеийн дурсамж (Индонез, 2018) 105 мин, Гарин Нугрохо [+18]

18:30 Дэлгүүрийн ажилчид (Герман, 2018) 125 мин, Томас Штубер

21:30 Уралдаант хэсгийн бүтээлүүд (Бүлэг I) 140 мин

Пүрэв гараг, зургадугаар сарын 6

09:00 Сургалт: Польш зураглаач Артур Журавски: Эхэнд үг байсан - Хэрхэн кино зохиолыг уншиж, ойлгож, дүрсэнд хөрвүүлэх вэ?

16:00 Алсад гялалзах тэр нэгэн од (Монгол, 2019) 90 мин, М.Сэргэлэн

18:30 Дагалдан (Сингапур, 2016) 96 мин, Ү Жүнь Фөн

21:30 Уралдаант хэсгийн бүтээлүүд (Бүлэг II) 140 мин

Баасан гараг зургадугаар сарын 7

13:00 Хэлэлцүүлэг: Кино төслөө хэрхэн олон улсын кино наадам, түгээлтэд бэлдэх вэ?  [үнэ төлбөргүй]

16:00 Short Export 2019: Герман богино кинонууд, 94 мин

18:30 Ойролцоо үгс (Франц, Израиль, 2019 он) 123 мин, Надав Лапид [+18]

21:30 Уралдаант хэсгийн бүтээлүүд (Бүлэг III) 140 мин [+18]

Бямба гараг, зургадугаар сарын 8

11:00 Мастер класс: Сингапур найруулагч Ү Жүнь Фөн  [үнэ төлбөргүй]

13:30 Би эхийгээ хөнөөсөн (Канад, 2009) 96 мин, Завье Долан

16:00 Донбасс (Украин, 2018) 110 мин, Сергей Лозница

19:00 Хаалтын үзвэр: Бүлээн нурам (Монгол, 1991) 77 мин, Гомбожавын Жигжидсүрэн. 

Нийтэлсэн: У.Баярсайхан

"Алтан хальс" олон улсын кино наадам үргэлжилж байна  
Үзсэн: 631 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй