
Бүгд Найрамдах Болгар Улсад төвтэй ардын урлагийн наадмуудын дэлхийн ассоциациас ардын урлагийн дэлхийн шилдгүүдийг шалгаруулах наадмын сүлжээ системийг /World Championship System of Folklore-WCSF/ дэлхий даяар нэвтрүүлж байгаа юм.
Ази тивийн салбар наадмыг Монгол Улсад зохион байгуулах албан ёсны зөвшөөрлийг 2018 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар болон “Арт–Лар ТББ” хамтран авсан.
Энэ ажлын хүрээнд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны А/804 тоот тушаалаар “Азийн ардын урлагийн их наадам”– ыг Улаанбаатар хотноо зохион байгуулах, хугацаа болон зохион байгуулах хорооны дарга, гишүүдийг баталсан.
Ийнхүү уг наадмыг энэ сарын 12-16-нд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.
Энэ удаагийн наадамд Малайз, БНХАУ, Япон, БНСУ, Индонези, Энэтхэг, Непал, Бангладеш, ОХУ, Буриад, Тува, Казахсктан зэрэг 20 гаруй орны 200 гаруй ардын авьяастан хүрэлцэн ирэхээр бүртгүүлжээ.
Уншигч танаа дараах байдлаар хөтөлбөрийг танилцуулья.




“Азийн ардын урлагийн их наадам” энэ сарын 12-16-нд Улаанбаатар хотод болно | ||
Үзсэн: 872 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.