
Сербийн алдарт найруулагч Эмир Кустрица 2020 онд Чингис хааны тухай кино хийхээр төлөвлөжээ.
Тэрбээр Киргизийн зохиолч Чингиз Айтматовын зохиолоор бүтээлээ туурвих бөгөөд “Би дэлхийн даяараа үзэн ядаж, айж байсан Чингис хаан ямар хүн байсан тухай кино хийх бодолтой байна” гэж “News.ru”-д өгсөн ярилцлагадаа хэлжээ.
Эмир Кустрица тус бүтээлээ ирэх жилийн “Баатар ба Цаг үе” олон улсын кино наадамд үзүүлэх төлөвлөгөөтэй байгаа гэнэ.
Энэ жилийн наадам Оросын Железноводск хотод өнгөрсөн сарын 25-с энэ сарын 2-ны хооронд явагдаж өнгөрчээ.
“Кинонд Чингис хаан голын эрэг дээр ирээд ус хөлдөхийг хүлээж байгаа нэг хэсэг бий. Тэр хэсгийн зураг авалтыг би Сибирьт авч магадгүй” гэж найруулагч санаагаа хуваалцжээ.
Сербийн алдарт найруулагч Эмир Кустрица Чингис хааны тухай кино хийхээр төлөвлөжээ | ||
Үзсэн: 471 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.