Шууд Chart

Дуучин Бионсе “Араатны хаан арслан” кинонд дуу оруулна

2019-06-05 12:06:32

“Дисней” кино компани “Араатны хаан арслан” хүүхэлдэйн киног уран сайхны кино болгохоор ажиллаж байгаа билээ.

Тэгвэл Симбагийн багын найз Нола эрслэнд дуучин Бионсе дуу оруулахаар болжээ. Энэ нь дуучин бүсгүйн хувьд анхны тохиолдол юм. Тиймдээ ч “Сэтгэл маш их хөдөлж байна” хэмээн инстаграм хуудасдаа бичжээ.

Трейлерт тэрбээр Симбад хандан “Чи бидэнд хэрэгтэй байна, гэртээ ир” гэж хэлэх юм байна.

Киноны трэйлер Симбагийн үнэнч найз болох Тимон, Пумба нарыг хаан буцаж ирснийг зарласнаар дуусдаг гэнэ.

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Дуучин Бионсе “Араатны хаан арслан” кинонд дуу оруулна  
Үзсэн: 1215 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй