Шууд Chart

Олон улсын уралдаан балетийн ялагчаар Монгол хүү тодорлоо

2019-06-07 12:44:40

Дэлхийд чансаагаараа дээгүүрт бичигддэг "World Ballet Grand Prix" олон улсын уралдаан өнгөрсөн тавдугаар сарын 30-наас энэ сарын 02-ны өдрүүдэд АНУ-ын Нью-Йорк хотноо болж, ялагчаар Монгол хүү тодорлоо.

Түүнийг Мөнх-Эрдэнийн Тэлмэн гэдэг бөгөөд анхны алтан медалийг эх орондоо авчирлаа. Мөн 60 мянган ам.долларын “Joffrey ballet”-ын 100 хувь тэтгэлгийн эзэн болсон байна. Дэлхийн 10 улсын 18 хотод зохион байгуулагддаг, Юнесско-д бүртгэлтэй тус тэмцээнд М.Тэлмэн нэрт балетчин, дэлхийн "од" У.Бат-Эрдэнэ багшийн удирдлага дор бэлтгэлээ базаажээ.

Тэрбээр өмнө нь "Kirov Academy of Ballet Washington DC" 2 жил 100 хувь тэтгэлэг, "Jewels Festival New York" хоёрдугаар байр, шилдэг техник, "Youth America Grand Prix Finalist" зэрэг шагналуудыг хүртэж, эх орныхоо нэрийг дэлхийн балетын түүхэнд данслаад байна.

М.Тэлмэн энэ сарын 12-нд эх орондоо ирнэ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Олон улсын уралдаан балетийн ялагчаар Монгол хүү тодорлоо  
Үзсэн: 431 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй