Шууд Chart

О.Цэнд-Аюуш, Л.Хасар тэргүүтэй 10 найрагч хутагтын шагнал хүртлээ

2019-06-07 12:48:25

Дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулангийн 90 насны ой энэ онд тохиож, их найрагчийн төрсөн бууц Алдархаан сумын нутаг “Ар амны тасархай”-д түүний мэндэлсний 90 жилийн ойн үйл ажиллагааг ёслол төгөлдөр нээсэн юм.

Ийнхүү ойн хүрээнд “Очирваанийн их эгшиглэн” яруу найргийн наадмын нэгдүгээр шатанд шалгарсан 36 найрагч Завхан нутгийг зорьсон.

Энэ наадамд эхний 10 байрт шалгарсан найрагч Завхан нутгаас төрсөн хутагтуудын шагналыг хүртэх учиртай. Тиймээс шилдэгт шалгарсан 36 найрагч өчигдөр  шүлгэн хүлгээ уралдуулж, О.Цэнд-Аюуш, Л.Хасар, Б.Энхжаргал, М.Баттөмөр, Б.Сарантуяа, М.Амархүү, Г.Ишхүү, Ч.Алтантүлхүүр, А.Мягмаржав, ӨМӨЗО-ны яруу найрагч Д.Бүргэд нарын 10 найрагч тодорчээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

О.Цэнд-Аюуш, Л.Хасар тэргүүтэй 10 найрагч хутагтын шагнал хүртлээ   
Үзсэн: 1042 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй