Шууд Chart

Гэр бүлийн үнэ цэнэ...

2019-06-07 17:07:12

АНУ-д Мэрилин Монро секс билэг тэмдэг болж байсантай адил Бриджит Бардо 50 оны европын секс билэг тэмдэг болж байлаа. Уламжлал ёс зүйн зурвасыг арилгаж дур зоргоороо амьдрах эрх чөлөөг тунхаглаж эрчүүдийн хүслэн болж байсан гоо үзэсгэлэнт бүсгүй маань тэр үеийн шүтээн байсан юм. 

Харин өнөөдөр хөгширсөн гоо бүсгүй маань өнгөрүүлсэн амьдралдаа харамсан суугаа аж. “Өөрийнхөө тоглосон хуучин кинонуудаа үзэхэд сэтгэл минь хоосрох шиг болох юм. Би ямар ч хөнгөн хийсвэр байсан юм бэ? Би ямар ч үзэсгэлэнтэй байсан юм бэ? Би үргэлж залуугаараа байх юм шиг, үргэлж гоо үзэсгэлэнтэй байх юм шиг, үргэлж эрчүүдийн анхаарлын төвд байх юм шиг өөрийгөө төсөөлдөг байжээ. Гэр бүл гэдэг бол хүний аз жаргалын дээд гэдгийг би одоо л ухаарч байна. Эр нөхөртэйгээ үр хүүхдүүдээ дагуулаад явж байгаа хүмүүсийг хархаараа ( би яагаад ийм жаргал эдлэх эрхгүй юм бол? ) хэмээн би өөрөөсөө асуудаг болсон. Лалын шашинт улс орнуудад явж байхдаа тэдний нүүр царайгаа ил харагдуулах эрхгүй эхнэрүүдийг нь харахад тэдэнд ямар ч эрх чөлөө байхгүй мэт харагдах боловч эр нөхрүүд нь тэднийгээ үнэтэй дэлгүүрүүдээр дагуулан явж, хайрлан хүндэлж байгааг нь харж байхдаа мөн хабиби хэмээн тэднийгээ энхрийлэн дуудаж байхын нь сонсож байхдаа (хабиби гэдэг нь хонгор минь, хайрт минь гэсэн утгатай үг бололтой) надад дурсамж дүүрэн гуниг төрдөг болсон билээ. 

Би ч хэзээ ч хэний ч эрхшээлд байж үзээгүй мөн би хэзээч хэнийг ч тэгтлээ хайрлаж үзээгүй. Энэ болгоны үр төлөөсөнд би өнөөдөр нохой муур хоёртой л хамт амьдарч байна даа” хэмээн урьдын үзэсгэлэнт бүсгүй сэтгүүлчдэд харуусал дүүрэн ярилцлага өгсөн байна.

















Нийтэлсэн: У.Баярсайхан

Гэр бүлийн үнэ цэнэ...   
Үзсэн: 1880 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-06-09 11:50
Нэг хүүтэй шүү Хүү нь хаяад явсан учраас ач зээ нартай уулздаггүй юм
Зочин [127.0.0.xxx] 2019-06-09 09:17
ухаан муутай.хөрөнгө мөнгө.нэр алдарт дурлагсад жаахан нэр алдарт хүрээд ирэхээрээ биэ тоож хувийн карьер хөөсөөр байж насны эцэст ийм болдог жамтай манай ард түмэн хар сайхан үс чинь цайгаад ирэхийн цагт хаалга үүдээ нээгээд өгсөнч харж үзэх хүнгүй болно оо гэж дуулдаг дуутай. манайд ч байна ш дээ мөнхийн залуу гоо үзэсгэлэнтэй хэвээр явах юм шиг гайхуулж явсан хүнийг хүн гэж тоодоггүй байсан хорвоог зоосны нүхээр харж явдаг авхай нар насны бөгсөнд нохойгоор л хань хийх юм шиг ээ
Зочин [127.0.0.xxx] 2019-06-09 09:04
алмас мам царайтай аймаар хүн юм. ийм хүн яаж хүн хайрлаж чадах вэ дээ

Бидэнтэй нэгдээрэй