Шууд Chart

Ч.Бадрал арван мянган ам.доллараар шагнуулжээ

2019-06-10 09:55:31

Монгол Улсын Цэргийн дуу бүжгийн чуулгын гоцлол дуучин Ч.Бадрал Галина Вишневскаягийн нэрэмжит Олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд хоёрдугаар байр эзэлж, арван мянган ам.доллараар шагнуулжээ.

ОХУ-ын нийслэл Москвад болж өндөрлөсөн энэ уралдааны тэргүүн байрыг Өмнөд Солонгосын дуучин Бьонг Мин Гил орж, алтан медаль, 15 мянган ам.долларын шагнал хүртсэн аж. Энэхүү уралдаанд нийт 53 дуучин оролцсон байна.

Дуучин Ч.Бадрал өнгөрсөн дөрөвдүгээр сард ОХУ-ын Якутск хотод болсон Айтилина Адамовагийн нэрэмжит олон улсын дуурийн дуу дуулаачдын уралдаанын тэргүүн байрыг авч байсан юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Ч.Бадрал арван мянган ам.доллараар шагнуулжээ  
Үзсэн: 806 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй