Шууд Chart

Аймгийн харцага Т.Дүгэрдорж түрүүлж цэргийн арслан цол хүртлээ

2019-06-10 10:16:12

Бүх цэргийн баяр наадам, цэргийн цол олгох аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд боллоо.

Уг наадамд Завхан аймгийн Отгон сумын харьяат, аймгийн харцага Т.Дүгэрдорж түрүүлж, аймгийн арслан Б.Цэдэнсодном үзүүрлэлээ. Их шөвөгт аймгийн арслан Ш.Пүрэвгарьд, аймгийн начин О.Мөнх-Эрдэнэ нар шалгарав.

Ийнхүү аймгийн харцага Т.Дүгэрдорж цэргийн арслан цол хүртсэн бол аймгийн начин О.Мөнх-Эрдэнэ цэргийн харцага, Увс аймгийн Давст сумын харьяат, сумын заан Э.Мөнх-Эрдэнэ, Увс аймгийн Малчин сумын харьяат, сумын заан Т.Батсүрэн нар цэргийн начин цолны болзол хангалаа.

Бүх цэргийн наадамд улсын аварга Ч.Санжаадамба, улсын харцага А.Бямбажав, улсын начин Д.Цогзолдорж нар хоёр удаа түрүүлж, улсын заан Г.Өсөхбаяр, И.Доржсамбуу нар тус бүр нэг түрүүлж байсан билээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Аймгийн харцага Т.Дүгэрдорж түрүүлж цэргийн арслан цол хүртлээ  
Үзсэн: 1827 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй