Улаанбаатар хотноо 2019 оны зургаадугаар сарын 20-21-ний өдөр Терроризмд турхирч буй хүчирхийлэл дагуулсан экстремизм, радикалчлалаас урьдчилан сэргийлэх, тэмцэхэд бүх нийгмийг хандуулах” сэдэвт дээд хэмжээний бүс нутгийн бага хурал болно.
Тус бага хурлыг Монгол Улсын Засгийн газар, ЕАБХАБ-ын Нарийн бичгийн дарга нарын газрын Үндэстэн дамнасан аюул заналхийлэлтэй тэмцэх газар, НҮБ-ын Терроризмтой тэмцэх албатай хамтран зохион байгуулах юм.
Энэхүү бага хурлаар терроризмд турхирч буй хүчирхийлэл дагуулсан экстремизм, радикалчлалаас урьдчилан сэргийлэх, тэмцэхэд соёл, шашин хоорондын яриа хэлэлцээ, уялдаа холбоог сайжруулах замаар итгэлцэл бий болгох, үндэсний бодлого, стратеги, төлөвлөгөө боловсруулах үйл ажиллагаанд залуус, иргэний нийгмийн байгууллага, бүх нийтийн оролцоог хангах талаарх асуудлыг хэлэлцэнэ.
Энэ удаагийн хурал нь бүс нутагт зохион байгуулагдаж буй дөрөв дэх удаагийн дээд түвшний бага хурал бөгөөд өмнө нь Душанбе, Сөүл, Ташкент зэрэг хотод болж байжээ.
Түүнчлэн тус бага хурал нь НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын терроризмтой тэмцэх олон улсын хамтын ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор 2018 оны зургаадугаар сарын 28-29-ний өдөр зарлан хуралдуулсан “Терроризмтой тэмцэх” дээд хэмжээний анхны бага хурлын үргэлжлэл болж байгаагаараа онцлог юм.
Дээд хэмжээний бүс нутгийн бага хурал болно | ||
Үзсэн: 474 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.