
Ардын язгуур урлагийн анхдагч хамтлаг болох “Бөртэ” хамтлагийн “Алтай” хэмээх шинэ уран бүтээл олны хүртээл болоод эхэлжээ.
Уг бүтээлд Казах түмний төлөөлөл болсон дэлхийд алдартай бүргэдчин Н.Айшолпан охин аавын хамт тоглосон байна.
"The Eagle Huntress" киногоор дэлхийд танигдсан бүргэдчин охин Ази болон дэлхийн ирээдүйд өөрчлөлт оруулсан нөлөө бүхий хүмүүст олгодог “Asia Game Changer Awards-2017” шагналыг хоёр жилийн өмнө хүртсэн билээ.
“Бөртэ” хамтлагийн анхны "Говь" хэмээх уран бүтээл одоо ч эгшиглэж, клипийг нь үзсэн олон жуулчдад Монгол орноо сурталчилсаар байгаа. Тэгвэл энэ сайхан уран бүтээлийн үргэлжлэл болгож, есөн жилийн дараа “Алтай” хэмээх клипийг олон түмэндээ хүргээд буй нь энэ юм.
Н.Айшолпан аавтайгаа хамт “Бөртэ” хамтлагийн клипэнд тогложээ | ||
Үзсэн: 595 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.