Шууд Chart

Загвар өмсөгч Т.Оюун-Эрдэнэ “Азийн стар модель”-иор шалгарчээ

2019-06-11 09:48:49

Монголын томоохон компаниудын нүүр царайгаар тодорч буй загвар өмсөгч Т.Оюун-Эрдэнэ “Азийн стар модель”-иор шалгарчээ. Тэрбээр энэ сарын 9-нд БНСУ-ын нийслэл Сөүл хотноо зохион байгуулсан “Asia model awards-2019” наадмын улаан хивсний ёслолд оролцож, шагналаа гардан авсан байна.

"Монгол модель" агентлагаас төрөн гарсан чадварлаг загвар өмсөгчдийн нэг тэрбээр одоо "Говь" брэндийн нүүр царайгаар ажиллаж байгаа аж.

Загвар өмсөгч бүсгүй өнгөрөгч дөрөвдүгээр сард “Гиннесийн ном”-д бүртгүүлэх дэлхийн 90 улсын 300 гаруй дизайнер, мэргэжлийн загвар өмсөгч оролцсон загварын наадамд Монгол Улсаа төлөөлөн дөрвөн загвар өмсөгчийн хамт оролцоод ирсэн юм.

Тодруулбал, Испани Улсын Мадрид хотноо өнгөрсөн дөрөвдүгээр сарын 5, 6-нд болсон загварын томоохон наадамд "Uilen couture" брэндийн дизайнер Б.Золзаяа болон Топ модель О.Пүрэвдулам, Н.Сарнай, М.Наранмандах, Д.Долгион, Т.Оюун-Эрдэнэ нараас бүрдсэн баг оролцсон байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Загвар өмсөгч Т.Оюун-Эрдэнэ “Азийн стар модель”-иор шалгарчээ  
Үзсэн: 2109 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй