![](/uploads/201402/news/thumb/1128759ef124cea6ed330807f6e6f0fb_x3.jpg)
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл ОХУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Азизов Искандер Кубаровичийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Тэрээр өнгөрсөн оны 11 дүгээр сараас ОХУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдаар томилогдон ажиллаж байгаа бөгөөд ажлаа хүлээн авнаас хойш анх удаа нийслэлийн Засаг даргатай уулзаж байгаа аж.
Энэ удаагийн уулзалтаар талууд цаашдаа хэрхэн хамтарч ажиллах талаар харилцан санал солилцлоо. Уулзалтын үеэр Азизов Искандер Кубарович найрсаг харилцаатай ажиллаж эхэлсэн хоёр улсын уламжлалаа үргэлжлүүлж цаашид харилцаагаа бэхжүүлэн Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөр гарсан тул уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд ОХУ бүхий л талаар дэмжлэг үзүүлэн ажиллах боломжтой талаараа хэлжээ.
Нийслэлийн Засаг дарга Улаанбаатар хотыг өнөөдрийн түвшинд их хот болон өргөжин хөгжихөд ОХУ-ын ард түмний дэмжлэг, туслалцаа ихээхэн чухал үүрэгтэй байсан гэдгийг хэлээд энэ харилцааг үргэлжлүүлж Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд та бүхний туслалцааг авах болно. Мөн хил залгаа хотуудтай харилцаа, хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана гэдгийг онцлон хэлжээ.
Улаанбаатар хот ОХУ-аас дэмжлэг авна | ||
Үзсэн: 974 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.