
Монголын урчуудын эвлэлийн нэрэмжит шагналт, зураач Т.Нурмаажав “Хэмнэл” нэртэй бие даасан үзэсгэлэнгээ “ХААН” галерейд нээлээ.
Монголын эртний домог болон орчин үеийн бодит амьдралыг хослуулсан утга агуулга бүхий бүтээлүүд нь түүнийг дүрслэх урлагийн салбарт өөрийн гэсэн өвөрмөц онцлог, орон зайг бий болгосон зураач гэдгийг нотолдог.
Тэрбээр 2002 оноос хойш бие даасан долоо дахь үзэсгэлэнгээ нийтэд хшргээд буй.
Шинэ үзэсгэлэнгийнхээ талаар тэр “Өөрийн үзэл бодол, урлагийг харах өнцгөө уран бүтээлээрээ илэрхийлж байдагтаа би баяртай байдаг. Тасралтгүй урсах цаг хугацааны аясаар хувьсах нүүдэлчдийн түүх, эрин цагийн хөгжлийн явцад энэхүү соёлын ай савд багтах хэн бүхэн эртнээс өдгөөг хүртэл улбаалан хадгалж ирсэн уламжлал, хэл, заншил, сүнслэг сэтгэлгээнийхээ үрээр дэлхийд Монгол хэмээх өвөрмөц нэгэн түүхийг бүтээн бичилцэж буй. Алдаж болохгүй түүх, сарниж болохгүй мөн чанар, бидний зүрх сэтгэлд хэзээд сэрүүн орших өвөг дээдсийн адилаар тийнхүү үргэлжилсээр Монгол хэмээх энэхүү гайхамшигт нэрийг өндөрт өргөж, нандигнан хайрлах ёстой хүмүүс бол бид өөрсдөө. Хадгалах ербус амьд мөн чанар, өвлөх арвин баялаг туурвил, соёл уламжлал, заншил бүрээ хойч үедээ хэрхэн өвлүүлэн үлдээж тэр бүхэн эргээд хэтдээ хэрхэн хадгалагдах, уламжлагдах билээ хэмээсэн бүтээлч хүний гэгээн гуниг, мэдрэмтгий эмзэг, совинт шаналал минь зүрхний хэмнэлд хэмгүй оршсоор ирсэн бөгөөд чин сэтгэлээ уудлан дэлгэсэн хэм хэмнэл, хөдөлгөөн, чимээ, оршихуй, эс оршихуй, өөрчлөлт, мэдрэмж цуврал бүтээлүүдээ та бүхэнд толилуулж байна” гэв.
“Хэмнэл” үзэсгэлэн энэ сарын 27 хүртэл үргэлжилнэ.
Зураач Т.Нурмаажав “Хэмнэл” нэртэй бие даасан долоо дахь үзэсгэлэнгээ нээлээ | ||
Үзсэн: 756 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.