![](/uploads/201402/news/thumb/faf31cb4d807982f822acd99e9b6ff8e_x3.jpg)
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Засаглалын багийн ахлагч Ц.Даваадулам өнөөдөр Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнуудад “Ухаалаг төрийн талаарх үзэл баримтлал” сэдвээр мэдээлэл хийж санал солилцлоо.
Тэрээр шинэтгэлийн нэр томьёог зөв хэрэглэх, захиргааны шинэтгэлийн элементүүд, төрийн үйл ажиллагааны чадавхийг сайжруулах, үр ашгийг дээшлүүлэх талаар тодорхой мэдээлэл өгч төрийн захиргаан дахь хуулийн засаглал, олон улсын практик, хариуцлагын тогтолцооны талаар ярьжээ. Энэ үеэр Тамгын газрын ажилтнууд солилцон ухаалаг төр рүү шилжихэд Улсын Их Хурлын Тамгын газар ямар үүрэгтэй байх талаар санал бодлоо илэрхийлцгээжээ.
Тамгын газрын ажилтнууд Ухаалаг төрийг дэмжинэ | ||
Үзсэн: 1191 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.