Шууд Chart

Олимпийн статустай тэмцээнд МСҮТ-ийн төгсөгч М.Чибаяр оролцоно

2019-06-12 13:48:24

ОХУ-ын Казань хотод болох “World skills Kazasn-2019” тэмцээнд Монгол Улсын баг тамирчид найман төрлөөр оролцохоор бэлтгэлдээ гарчээ.

Тус тэмцээнд хоол үйлдвэрлэлийн төрөлд Хөвсгөл аймгийн МСҮТ-ийн төгсөгч М.Чибаяр оролцохоор бэлтгэлээ базааж байгаа юм.

Энэхүү тэмцээн нь олимпийн статустай учир маш нарийн, өндөр түвшний зохион байгуулалттай болдог даалгаврын 70 хувийг урьдчилж өгдөг аж.

Өнөөдөр тус аймгийн Засаг дарга Л.Ганболд, АЗДТГ-ын НБХ-ийн дарга Ж.Ганболд нар М.Чибаярыг хүлээн авч уулзлаа.

Л.Ганболд “Сурч мэдсэн зүйлээ аймаг орон нутагтаа ирж түгээн дэлгэрүүлэх нь маш чухал” хэмээгээд тэмцээнд нь амжилт хүсч, нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүллээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Олимпийн статустай тэмцээнд МСҮТ-ийн төгсөгч М.Чибаяр оролцоно  
Үзсэн: 494 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй