![](/uploads/201402/news/thumb/7a6989f571e1ed4ee4a1f4bd9009926e_x3.jpg)
Долоо хоног бүрийн пүрэв гарагт болдог “Ерөнхий сайдын 30 минут” уулзалт өнөөдөр боллоо.
Өнөөдрийн “Бүтээн байгуулалтын цаг уулзалт”-ын эхэнд Ерөнхий сайд Н.Алтанхуяг Ерөнхий боловсролын сургуулиудыг дэлхийн жишигт нийцсэн физик, химийн лабораторийн тоног төхөөрөмжөөр хангаж байгаа талаар болон Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ “11 11” төвд ажиллаж иргэдийн асуултад хариулсан талаар хэллээ.
Мөн шадар сайд Д.Тэрбишдагва Увс, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл Ховд аймагт ажиллана. Эдгээр аймагт худалдааны битүү зах ашиглалтад орж байгаа талаар мэдээллээ.
Өнөөдрийн уулзалтад Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав оролцож энэ онд 50-60 мянган ажлын байр бий болгох талаар мөн дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн.
Засгийн газрын тэргүүний хэлснээр “Чингис” бондын хөрөнгөөр санхүүжүүлэх Үйлдвэржилтийг дэмжих төслийн шалгаруулалтад 1151 төсөл ирсэн ба шалгаруулалтын явц ид үргэлжилж байгаа аж. Нийт төслийн 776 нь импортыг орлох, 121 нь экспортын төслүүд ба Засгийн газар шаардлага хангасан төслүүдийг ажил хэрэг болгоход анхаарч дэмжиж ажиллана гэдгээ хэллээ.
Мөн Монголын эдийн засгийн форумыг ирэх гуравдугаар сарын сүүлчээр “Монголдоо бүтээцгээе” сэдвийн дор зохион байгуулах талаар мэдэгдсэн. Тагнуулын Ерөнхий газрын шинэ барилгыг дуудлагаар худалдах гэж буй нь байршил буруу, хуучин байрныхаа талбайгаас жижиг хэмжээтэй, ашиглах боломж тааруу, хамгийн гол нь төрийн нэртэй олон барилга байж болохгүй гэсэн шаардлагуудтай холбоотой гэлээ. Тус барилгын дуудлага худалдааг 14.5 тэрбум төгрөгөөс эхлэх ажээ.
Төрийн нэр дээр олон барилга байж болохгүй | ||
Үзсэн: 851 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.