![](/uploads/201402/news/thumb/2b86577d4695202dcaf10724e516ff61_x3.jpg)
Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, Ц.Баярсайхан, Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч Б.Энхтүвшин нар өнөөдөр нийслэлийн Засаг даргатай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Ингэснээр Засгийн газрын гишүүд нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжин ажиллахаар болж байгаа аж.
Өнгөрсөн 2012 онд батлагдсан Улаанбаатар хотын Захирагчийн 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн дагуу Улаанбаатар хотыг 2013-2016 онд таван үндсэн чиглэлээр буюу "Агаар цэвэр Улаанбаатар", "Амины орон сууцтай Улаанбаатар", "Ажилтай, орлоготой Улаанбаатар", "Аюулгүй, амгалан Улаанбаатар", "Авлигагүй Улаанбаатар" гэсэн зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа ажээ.
Засгийн газрын гишүүд нийслэлийг хөгжүүлэхэд оролцоно | ||
Үзсэн: 1153 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.