Шууд Chart

"Даичи" цөмийн байгууламжаас цацраг идэвхит ус алдагджээ

2014-02-20 15:20:35

2011 онд Цунамигийн улмаас осолдсон "Фукушима Даичи" цөмийн байгууламжаас маш өндөр түвшний цацраг идэвхит бодис бүхий бохирлогдсон ус гадагш алдагдаж байна. Өчигдөр орой цөмийн реакторуудын бохирлогдсон усыг агуулж байгаа агуулахын аль нэгнээс нь ус гадагш алдагдаж байгааг илрүүлжээ.

Усанд агуулагдах хорт бодисын хэмжээ нь литр тутамд 230 сая беккерель буюу зөвшөөрөгдөх түвшнээс хэд дахин илүү байгаа юм. Шинжээчдийн таамаглаж байгаагаар агуулахын дээд хэсгийн заадсаар цацраг идэвхит бодисоор бохирлогдсон ус ялгарч, хавхлаган дээр тогтсон борооны устай нийлэн гадагш урсаж байсан байж болзошгүй. Одоогийн байдлаар 100 тонн гаруй бохир ус гадагш алдагджээ. Гэсэн ч далайн ус руу цутгасан байх ул мөр илрээгүй бөгөөд газрын гүний устай нийлсэн эсэхийг тогтоохоор шинжээчдийн баг ажиллаж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

"Даичи" цөмийн байгууламжаас цацраг идэвхит ус алдагджээ   
Үзсэн: 859 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй