![](/uploads/201402/news/thumb/d3d02238e807a06c9ad59baa9d55a16f_x3.jpg)
Мэдээлэл, шуурхай удирдлагын төвөөс өнөөдөр Нийслэлийн Боловсролын газраар уламжлуулан байгууллагынхаа үйл ажиллагааг сурталчлах, цаашид хамтран ажиллах зорилгоор нийслэл хотод үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчийн ерөнхий боловсролын 114 сургуулийн нийгмийн ажилтнуудыг хамруулан “Нээлттэй-хаалга” үйл ажиллагааг зохион байгууллаа.
Энэ үеэр нийгмийн ажилтнуудаар дамжуулан ЕБС-ийн бага, дунд ангийн сурагчдад эрх зүйн мэдлэг олгох, тусгай дугаарын утсанд ямар тохиолдолд хандах ёстой, тоглож залгахын хор холбогдлын талаар танилцуулга, сурталчилгаа хийх, ирээдүйн ухамсартай иргэдийг төлөвшүүлэх чиглэлээр санал солилцож байгууллагынхаа үйл ажиллагаатай танилцуулжээ.
Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн төвийн мэдээлснээр 2010 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж байгаа ЦЕГ-ын Мэдээлэл, шуурхай удидлагын төв нь 2013 оны байдлаар иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчил, гал түймэр, гамшиг осол, эмнэлгийн яаралтай тусламжийн дуудлагын талаар тусгай дугаарын утаснуудад нийт 3128034 удаа залгаж холбогдсоноос 102 дугаарт 1576468, 103 дугаарт 1283914, 101, 105 дугаарт 267652 удаа холбогдож, нийт 755433 дуудлагыг шийдвэрлэсэн байна.
Гэмт хэрэг, зөрчлийн дуудлага хүлээн авах 102 дугаарын утсанд гэхэд л хоногт дунджаар 5000 орчим мэдээлэл ирдэг ажээ. Тус төвд 20 орчим хүн 24 цагийн хугацаанд шуурхай үйл ажиллагааг явуулж байна.
Он гарсаар шуурхай дуудлагын утсанд тоглож залгасан 6000 гаруй дуудлага бүртгэгдээд байгаа төдийгүй нэг утаснаас гэхэд 419 дуудлага ирж байсан аж. Цаашлаад АНУ, БНХАУ-тай адил нэг дугаарлалтад оруулах горимд шилжихээр төслийн хэмжээнд яригдаж байгаа ажээ.
Он гарсаар шуурхай дуудлагын утсанд тоглож залгасан 6000 гаруй дуудлага бүртгэгдээд байгаа төдийгүй нэг утаснаас гэхэд 419 дуудлага ирж байсан аж. Цаашлаад АНУ, БНХАУ-тай адил нэг дугаарлалтад оруулах горимд шилжихээр төслийн хэмжээнд яригдаж байгаа ажээ.
Дуудлагын утсанд тоглоом хийж залгах хориотой | ||
Үзсэн: 957 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.