
“Авьяаслаг Шведүүд” шоуны алтан баззерийн эзэн, ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний гурван удаагийн аварга В.Янжаагийн тухай баримтат кино тун удахгүй нээлтээ хийх гэнэ.
Тэрбээр өөрийн фэйсбүүк хуудаснаа “Долоо хоногийн дараа миний тоглосон ой тогтоолтын тухай баримтат киног хүн бүр онлайнаар үзэх боломжтой болно” хэмээн нийтэлжээ. Түүний тоглосон “Memory Games" баримтат кино ирэх долоо хоногт "Netflix"- ээр гарах нь ээ.
Монголын нэрийг дэлхийн тавцанд гаргаж, амжилттай яваа Н.Янжаа дөрвөн настайдаа гэр бүлийн хамт Швед улсад очиж, ахлах сургуулийн төгсөх ангиа Кени улсын нийслэл Найроби хотод дүүргэжээ. Мөн Стокгольмийн их сургуулийг хоёр жилийн дотор дүүргэж, бакалавр зэрэгтэй болсон бөгөөд одоо хиймэл оюун ухааны чиглэлээр АНУ-д суралцаж байгаа ажээ.
Ой тогтоолтын дэлхийн гурван удаагийн аварга В.Янжаагийн тухай баримтат киноны нээлт болно | ||
Үзсэн: 681 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.