Шууд Chart

Реппер Цэцэ хувцасны салбарт хүч үзнэ

2019-06-14 12:00:41

Реппер Н.Цэцэнбилэг буюу Цэцэ хувцасны брэндтэй болжээ. Тэрбээр өмнө нь найзтайгаа хамтран “S.M.O.K” бэлэн хувцасны брэндийг гаргаж байсан бол энэ удаа өөрийн “SOYO” нэртэй хувцасны брэндээ гаргажээ.

Цэцэ саяхнаас “Шангри-Ла Мall”-д шинэхэн брэндээ нээж, худалдаанд гаргаж эхэлсэн байна. Харин шинэ уран бүтээлийн хувьд сүүлд дуучин Укатай хамтран “Гараад ир” дууг дуулсан билээ.

Бие даасан анхны тоглолтоо 2012 онд хийж байсан тэрбээр өнгөрөгч дөрөвдүгээр сарын 19-нд “Крокус” эвентэд холлд дахин тоглож, сонсогчдодоо хүргэсэн юм.

Түүний тоглолтод Lumino, Ука, Намуун, Vanquish, Ginjin , Lil Thuge, Don dior, The Сompass зэрэг уран бүтээлчид оролцсон билээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Реппер Цэцэ хувцасны салбарт хүч үзнэ   
Үзсэн: 1857 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй