
Голландын Хертогенбош хотод байт харвааны ДАШТ болж, “Токио-2020” олимпийн эрх олгов.
Эрэгтэйчүүдийн рекөрв (уламжлалт) нумын төрөлд оролцсон 200 тамирчнаас Монгол Улсын туршлагатай тамирчин Ж.Гантөгс 658 оноогоор 71, Б.Отгонболд 641 оноогоор 121, Б.Адьяасүрэн 636 оноогоор 135 дугаарт тус тус шалгарсан байна.
Улмаар хасагдах шатанд Ж.Гантөгс ганцаараа өрсөлдсөн ч эхний даваанд ОХУ-ын буриад залуу Бэлигто Цынгуевт 2:6-гаар ялагдаж тэмцээнээ өндөрлөжээ.
Эмэгтэйчүүдийн рекөрв төрөлд олон улсын хэмжээний мастер Б.Урантунгалаг 644 оноогоор 52, А.Энхтуяа 637 оноогоор 63, Г.Уянга 617 оноогоор 97 дугаарт тус тус эрэмбэлэгдсэн байна. Энэ төрөлд орон орны 152 бүсгүй харваач цэц мэргээ сорьжээ. Хасагдах шатанд Б.Урантунгалаг эхлээд Японы К.Чинацүг 6:4-өөр ялаад Мексикийн А.Валенсиад 0:6-аар ялагдав. Харин А.Энхтуяа, Г.Уянга нар Франц, Тайванийн бүсгүйд ялагджээ.
Манай оронд саяхнаас хөгжиж буй компаунд (роликтой) нумын төрлөөр хоёр эрэгтэй тамирчин Хертогенбошд оролцсон юм. 137 харваач энэ ангилалд цэц мэргээ сорьсноос Ш.Ганзориг 649 оноогоор 134, үндэсний сурын мэргэн Ш.Даваахүү гавьяат 640 оноогоор 136 дугаар байрт шалгарчээ. Ингэснээр манай байт харваачид ДАШТ-ээс “Токио-2020” олимпийн эрх авч чадсангүй.
Байт харваачид ДАШТ-ээс “Токио-2020” олимпийн эрх авч чадсангүй | ||
Үзсэн: 435 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.