Шууд Chart

Улаанбаатарт шөнөдөө 13 хэм дулаан

2019-06-16 15:07:14

Малчид, иргэдийн анхааралд: Өнөө маргаашдаа төв болон зүүн аймгуудын зарим газраар усархаг бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2019 оны 06 дугаар сарын 16-ны 20 цагаас 06 дугаар сарын 17-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 19-24 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 29-34 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 22-27 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 17-22 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 18-23 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 21-26 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 10-12 хэм, өдөртөө 23-25 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн хойд хэсэг, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 21-26 хэм, бусад нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 25-30 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 11-13 хэм, өдөртөө 20-22 хэм дулаан байна.

 

2019 оны 06 дугаар сарын 18-наас 06 дугаар сарын 22-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

18-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 19-нд төвийн аймгуудын нутгийн зарим газраар түр зуурын бороо, 20-нд баруун аймгуудын нутгаар, 21-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. 18-нд нутгийн хойд хэсгээр, 21-нд нутгийн баруун хэсгээр сэрүүхэн байх боловч бусад хугацаанд халж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 22-27 хэм, говийн бүсийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 31-36 хэм, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 28-33 хэм дулаан байна.


Улаанбаатарт шөнөдөө 13 хэм дулаан  
Үзсэн: 665 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй