Шууд Chart

Самбо бөхийн “Дэлхийн цом” тэмцээн Улаанбаатар хотод болно

2019-06-17 10:24:36

Олон улсын самбо бөхийн холбооны (FIAS) календарчилсан төлөвлөгөөний дагуу ирэх долдугаар сарын 14-нд “Дэлхийн цом” тэмцээн Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод зохион байгуулахаар болжээ.

Уг тэмцээнд баг бүр эрэгтэйчүүдийн 68 кг, 74 кг, +100 кг, эмэгтэйчүүдийн 48 кг, 56 кг, 68 кг, байлдааны самбогийн 62 кг, 90 кг, +90 кг-д бөхчүүдээ өрсөлдүүлдэг билээ.

Сонирхуулахад, Монгол Улс 1989 онд самбо бөхийн “Дэлхийн цом”-ын тэмцээнийг амжилттай зохион байгуулж, багаараа хоёрдугаар байрт шалгарч байсан түүхтэй юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Самбо бөхийн “Дэлхийн цом” тэмцээн Улаанбаатар хотод болно  
Үзсэн: 904 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй