
Нийслэлийн Багахангай дүүргийн 30 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд “Багахангайн цом-2019” яруу найргийн наадмыг энэ сарын 28-нд тус дүүргийн төв талбайд зохион байгуулах гэж байна.
Үүнд оролцох найрагчид өмнө нь наадамд уншиж байгаагүй чөлөөт сэдвээр бичсэн шүлгээрээ оролцох бөгөөд бүтээлийг энэ сарын 25 хүртэл МЗЭ-ийн байранд хүлээн авах аж.
Эхний шалгаруулалтыг Улаанбаатар хотод шүлгээр нь хийх бол хоёрын даваанд 30 найрагчийг шалгаруулж, эхний дөрвөн байрыг эзлүүлнэ.
Нэгдүгээр байр 500 мянган төгрөг, цом, хоёрдугаар байр 400, гурав болон тусгай байр 300, 200 мянган төгрөг өргөмжлөл гардах юм байна.
Мөн найрагчдыг тус дүүргийн номын санд өөрсдийн номоо хандивлахыг уриалж байна.
“Багахангайн цом-2019” яруу найргийн наадам болно | ||
Үзсэн: 499 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.