Шууд Chart

"Spirit of ballet” олон улсын өсвөрийн балетчдийн гала тоглолт өнөөдөр болно

2019-06-18 09:02:59

"Spirit of ballet” олон улсын өсвөрийн балетчдийн гала тоглолт өнөөдөр Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа болно.

Уг тоглолтыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны дэмжлэгтэйгээр Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Сонгодог урлаг-III” хөтөлбөрийн хүрээнд дуурийн театр, Монголын балетын холбоотой хамтран зохион байгуулах аж.

Тус арга хэмжээ нь Монгол, ОХУ, БНСУ-ын өсвөрийн балетчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэн, хамтран туршлага солилцох зэрэг ач холбогдолтой юм. 

“Сонгодог урлаг-III” хөтөлбөрийн хүрээнд ОХУ-ын Буриад Улс, БНСУ-ын өсвөрийн балетчид, Монголын Улсын Консерватори, Монголын үндэсний балетын сургууль, Сильфида, “G-river, Khongor's ballet” зэрэг балетын студийн өсвөрийн балетчид оролцох аж.

Нийтэлсэн: У.Баярсайхан

"Spirit of ballet” олон улсын өсвөрийн балетчдийн гала тоглолт өнөөдөр болно  
Үзсэн: 457 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй