Шууд Chart

“Coal Mongolia-2014” өнөөдөр үргэлжилнэ

2014-02-21 09:21:30

Өчигдөр нүүрсний салбарт хөрөнгө оруулагчдын  "COAL MONGOLIA-2014”  дөрөв дэх удаагийн олон улсын чуулга уулзалт эхэлсэн. Уул уурхайн яам, Уул уурхайн мэдээллийн нэгдсэн сан Mining.mn хамтран зохион байгуулж байгаа уг чуулган өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилнэ. Чуулганы төлөөлөгчид өчигдөр нүүрсний салбарын өрсөлдөх чадвар, аж үйлдвэржилт, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл гэсэн гурван чиглэлээр хэлэлцүүлэг зохион байгуулсан. Харин өнөөдөр коксжих нүүрсний зах зээл, хөрөнгө оруулалтын төслүүд, эрчим хүчний нүүрс  хөрөнгө оруулалтын төслүүд, техник технологи, нүүрсний салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх сэдвээр төр хувийн хэвшлийн нээлттэй хэлэлцүүлэг гэсэн гурван чиглэлээр хуралдах ажээ.

 

Нийтэлсэн: О.Энхмаа

“Coal Mongolia-2014” өнөөдөр үргэлжилнэ  
Үзсэн: 1386 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй