Шууд Chart

Шаардлага хангаагүй төслийг буцаана

2014-02-21 09:56:24

Шинэчлэлийн Засгийн газар 2014 онд импортыг орлож, экспортыг нэмэх үйлдвэрлэлд “Чингис” бондын үлдэгдэл хөрөнгөөс нэг их наяд төгрөгийг  зарцуулахаар төлөвлөж иргэд аж ахуйy нэгжүүдэд нээлттэй төслийг өнгөрсөн онд зарласан.  

Төслийн саналыг өнгөрсөн оны 12 дугаар сараас эхлэн энэ оны  нэгдүгээр сар хүртэл хүлээн авч  аж ахуйн нэгж, иргэдээс Засгийн газрын хэрэг эрхлэх газарт 963, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яаманд 100, Хөдөлмөрийн яаманд 45, Барилга, хот байгуулалтын яаманд 43 нийт 1151 төсөл ирүүлсэн тухай мэдээлсэн. Засгийн газрын тэргүүний мэдээлснээр эхний ээлжинд импортыг орлох 776, экспортын төслүүд 121 төсөл ирсэн аж.  
 
Төслийн сонгон шалгаруулалтыг хийх ажлын хэсгийг Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат ахлаж, Ерөнхий сайдын зөвлөхүүд болон Эдийн засгийн хөгжил, Барилга, хот байгуулалт, Үйлдвэр, хөдөө аж ахуй, Хөдөлмөр, Сангийн яамны төлөөлөл орж ажиллаж байгаа. Засгийн газраас шаардлага хангасан төслүүдийг дэмжих бодлого барьж байгаа бөгөөд шаардлага хангаагүй төслүүдийг буцаана гэдгийг мөн хэлж байна.
Нийтэлсэн: О.Энхмаа

Шаардлага хангаагүй төслийг буцаана  
Үзсэн: 912 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй