
Мьянмар Улсын Мандалая хотноо энэ сарын 9-нөөс өнөөдрийн хооронд зохиогдсон Зүүн Өмнөд Азийн аварга шалгаруулах шатрын тэмцээнд "Элит брайн" олон улсын шатрын академийн сурагчид, ерөнхий дасгалжуулагч Их мастер А.Энхтуулын хамт амжилттай оролцлоо.
Тус академиас эх орноо төлөөлөн оролцсон сурагчдаас зургаа хүртэлх насны ангилалд Н.Энхрийхэн стандарт буюу классик төрөлд хоёрдугаар байр, А.Энэрлэн рапид төрөлд нэгдүгээр байр эзлэн Монгол Улс Зүүн Өмнөд Азийн аварга болон дэд аваргатай болов.
Мөн их мастер А.Энхтуул түргэн тоглолтын төрөлд аварга болж, түргэн тоглолтын олон улсын чансаагаа +11,7 оноогоор ахиуллаа. Түүнчлэн тус академийн сурагчид багийн амжилтаар хоёрдугаар байрт бичигджээ.
Сонирхуулахад, манай улсын сурагчид тэмцээний нээлтийн үеэр Мьянмар Улсын сайд, ноён Миянт Хтвэтэй уулзаж, тэмцээний нээлтийн анхны нүүдлийг С.Эгшиглэн нүүсэн нь онцлох үйл явдал болжээ.
Их мастер А.Энхтуулын хувьд өмнө нь Саудын Араб улсад зохиогдсон эмэгтэйчүүдийн түргэн тоглолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд дэлхийн шилдэг 30 шатарчны шагнал авч байсан билээ.
Их мастер А.Энхтуул болон Монгол Улсын шатарчин сурагчид ганзага дүүрэн явна | ||
Үзсэн: 660 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.