
Сонгодог урлагийн олимп, суут П.И.Чайковскийн нэрэмжит уралдаан хоёр хоногийн өмнө ОХУ-д эхэлж, түүний нэрэмжит консерваторийн их танхимд нээлтийн тоглолт болсон юм. Дөрвөн жилд нэг удаа болдог уг уралдаан энэ сарын 30 хүртэл үргэлжилнэ.
Өмнө нь тус уралдааны гран приг “Чингис хаан” одонт, Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Ариунбаатар хүртэж байв.
Сонгодог урлагийн сор, шилдгүүд цугладаг тус уралдаан төгөлдөр хуур, хийл, морин хийл, дуулаач гэсэн дөрвөн төрлөөр шалгаруулдаг байсан бол энэ удаа гууль болон модон үлээвэр төрлийг нэмжээ.
Энэ жилийн уралдаанд Монгол Улсаас Б.Жавхлантөгс, Б.Монголхүү, Д.Бат-Эрдэнэ, Э.Анхбаяр нар дуулаачийн төрөлд өрсөлдөж байна.
Тэргүүн байрт шалгарсан оролцогч 30 мянга, гран при шагналын эзэн 100 мянган еврогоор шагнуулна. 1958 оноос хойш үргэлжилж, цар хүрээгээрээ дэлхий дахинаа танигдсан уралдааны тайзнаа 231 уран бүтээлч оролцож байна.
Тэдгээрээс шилдэг 42 оролцогчийг сүүлийн шатанд шалгаруулж, тэднээс тэргүүн, дэд нийлсэн 25, гран при ангиллын нэг оролцогчийг шалгаруулна.
Сонгодог урлагийн олимпод Б.Жавхлантөгс, Б.Монголхүү, Д.Бат-Эрдэнэ, Э.Анхбаяр нар өрсөлдөж байна | ||
Үзсэн: 797 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.