Шууд Chart

Спортын гимнастикийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ

2019-06-19 17:48:14

Спортын гимнастикийн насанд хүрэгчдийн найм дахь удаагийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Буянт-Ухаа спорт цогцолборт эхэллээ. Уг тэмцээн Монгол Улсад анх удаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд үүнд 19 орны 139 тамирчин, 64 дасгалжуулагч, 46 шүүгч оролцож байна.

Тэмцээний нээлтэд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан оролцов.

Тэрбээр нээлтийн үеэр “Бид Улаанбаатар хотноо чөлөөт бөх, жүдо, бокс, сагсан бөмбөг зэрэг багийн болон ганцаарчилсан спортын 20 орчим төрлийн тив, дэлхийн хэмжээний тэмцээнийг удаа дараа амжилттай зохион байгуулж ирсэн бол энэ удаад нийслэлчүүддээ спортын гимнастикийн тэмцээнийг анх удаа зохион байгуулж Азийн шилдэг гимнастикчдийн үзүүлбэрийг хүргэхэд бэлэн боллоо. Тив дэлхийн тэмцээний шилдэг тамирчдын үзүүлбэрийг дэргэдээс нь харж, тэднээр бахархаж, тэднийг үлгэр дуурайлал болгож, спортын гимнастикаар хичээллэх, бие бялдараа өв тэгш хөгжүүлэх, чийрэгжүүлэх, амжилтад хүрэх зориг эрмэлзлэл манай хүүхэд, залуусын дунд бий болно гэдэгт итгэж байна. Азийн гимнастикийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор хүрэлцэн ирсэн тамирчид, дасгалжуулагчид та бүхнийг нарлаг Монгол Улсад, бидний хот Улаанбаатарт тавтай зочлохыг хүсье” гэв.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Спортын гимнастикийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ   
Үзсэн: 1169 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй