Шууд Chart

Умард Солонгос, Хятад улстай харилцан санал нэгджээ

2014-02-21 10:12:03

НҮБ-ын хүний эрхийн зөвлөлөөс Умард Солонгост хүний эрх ноцтой зөрчигдөж байгааг баримттайгаар олон нийтэд дэлгэсний дараа Умардын удирдагчийг олон улсын шүүхэд дуудах тухай асуудал хөндөгдөж эхэлсэн. Хятад улсыг үүнийг дэмжихийг уриалаад байсан ч хоёр улсын харилцааг үүнээс дээгүүр тавьж байгаагаа Хятадын талаас илэрхийлээд байна.

Хятадын "Синьхуа" агентлагийн уламжилж байгаагаар тус улсын гадаад хэргийн дэд сайд Лью Зэн Мин, Умард Солонгосын гадаад хэргийн сайд Пак Ы Чун нар Пхеньян хотноо уулзсан байна. Уулзалтаар хоёр улсын харилцааг улам бүр батжуулж, Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах зургаан талт хэлэлцээг ойрын хугацаанд дахин эхлүүлэх асуудлыг хөндөн хэлэлцжээ.

Энэ уулзалт Хятад, Умард Солонгосын харилцааны хооронд гүүр болж байсан Жан Сон Тхэкийг өөд болсноос хойш хоёр улсын улс төрийн хүрээнд болж байгаа анхны өндөр дээд хэмжээний уулзалт юм. Энэ удаагийн уулзалтаар хоёр улсын төлөөлөгчид улс төр, цэрэг арми, эдийн засгийн салбарт харилцаагаа улам бүр бэхжүүлэхээр харилцан санал нэгджээ. Хятад улс Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулахыг хүсч байгаа бөгөөд энд дайн самуун, хүчирхийлэл үйлдэгдэхийг хэрхэвч хүлээн зөвшөөрөхгүй гэдэг байр сууриа илэрхийлсэн байна. Харин ажиглагчид Хятадын төлөөлөгчийн Пхеньянд хийсэн айлчлалыг өнгөрсөн долоо хоногт АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Жон Керри Бээжинд айлчилсантай холбон тайлбарлаж байна.

 
Нийтэлсэн: Moнголын мэдээ

Умард Солонгос, Хятад улстай харилцан санал нэгджээ  
Үзсэн: 854 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй