![](/uploads/201402/news/thumb/0839f6d7b2af1290646ec31ea51f833b_x3.jpg)
Эрүүл мэндийн яамнаас энэ оныг “Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарласан. Салбарын яамнаас оны эхэнд уг зорилтын хүрээнд хийх ажлуудын нэг болгож эх, хүүхдийн эндэгдлийг бууруулж ажиллах тодорхой чиглэлүүдийг гаргасан. Салбарын яамнаас мөн өнгөрсөн онд манай улсад эх, нярайн эндэгдэл, нас баралтыг бууруулж чадсан гэж дүгнэсэн. Үндэсний түвшинд эх, хүүхдийн эндэгдэл буурч байгаа хэдий ч зарим бүс нутаг, аймгуудад эх, хүүхдийн эндэгдлийн түвшин өндөр байгаа талаар мөн хэлж байгаа. Тухайлбал, эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалахад нийгмийн бусад салбаруудын хамтын ажиллагаа дутагдалтай, эх, нярай, хүүхдийн өвчлөл, эндэгдэлд алслагдсан, тусламж, үйлчилгээний хүртээмжийн тэгш бус байдал, ядуу, эмзэг бүлгийн эмэгтэйчүүд, хүүхдүүд шилжилт хөдөлгөөнтэй холбоотой тусламжаас хожимдох зэрэг асуудлууд нөлөөлж байна гэж үздэг.
Энэ онд 21 эх эндсэн байна | ||
Үзсэн: 1325 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.