Шууд Chart

Өсвөрийн бадминтоны олон улсын нээлттэй тэмцээн үргэлжилж байна

2019-06-21 08:46:22

Монголын бадминтон сонирхогчдын холбооноос өсвөрийн бадминтоны олон улсын нээлттэй тэмцээн Монгол Улсад гурав дахь жилдээ зохион байгуулагдаж байна.

Үүнд Монгол, Тайланд, Энэтхэг, Макао, Сингапур, Тайвань, БНСУ гэсэн долоон орны 99 тамирчин ур чадвараа сорин өрсөлдөж буй.

Спортын төв ордонд болж байгаа энэхүү тэмцээн эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан, холимог хос, эрэгтэй хос, эмэгтэй хос гэсэн таван ангилалд болж байгаа бөгөөд аваргууд энэ сарын 23-д тодорно.

Монголын бадминтон сонирхогчдын холбооны 20 жилийн ой энэ онд тохиож буй. Энэ хүрээнд өсвөрийн олон улсын тэмцээнээс гадна “Токио-2020” наадмын олимпийн эрхийн оноо цуглуулах насанд хүрэгчдийн тэмцээнийг эх орондоо зохион байгуулж байна.

Уг тэмцээний дараа 2020 оны олимпийн эрхийн оноо олгох тэмцээн Спортын төв ордны “А” зааланд болох аж.

Уг тэмцээнд 24 орны 300 гаруй тамирчин өрсөлдөхөөр мэдүүлгээ ирүүлсэн бөгөөд энэ сарын 25-30-ны хооронд болно.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Өсвөрийн бадминтоны олон улсын нээлттэй тэмцээн үргэлжилж байна  
Үзсэн: 525 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй