Шууд Chart

“Токио-2020” олимпийн наадам боксчид дараах жинд өрсөлдөнө

2019-06-21 10:17:00

“Токио-2020” олимпийн наадмын боксын төрөлд нийт хэдэн кг-ын жинд тамирчдыг өрсөлдүүлэх тухай ОУОХ-ноос зарлалаа.

Тодрулбал эрэгтэйчүүд 52, 57, 63, 69, 75, 81, 91, +91, эмэгтэйчүүд 51, 57, 60, 69, 75 кг-ын жинд өрсөлдөх аж.

Эдгээр жинд өрсөлдөх шилдэг тамирчдын эрх олгох тэмцээн ирэх оны нэгээс тавдугаар сарын хооронд болох аж.

Сонирхуулахад, “Рио-2016” наадамд эрэгтэйчүүд 10, эмэгтэйчүүд гурван жинд өрсөлдөж байсан билээ.

Мөн Монгол Улсын боксчид олимпийн наадмаас нэг алт, хоёр мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртэж байв.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Токио-2020” олимпийн наадам боксчид дараах жинд өрсөлдөнө   
Үзсэн: 433 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй